| | USD/MNT 0₮

Хэнтий аймгийн хоёр иргэний шинжилгээний хариу өнөөдөр эцэслэн гарна

Өчигдөр Хэнтий аймагт хулгайн замаар очсон иргэдийн хоёроос коронавирус илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тухайн аймгийн Засаг дарга Идэрбатын хэлснээр бол "Эхний сорьц шинжилгээгээр хариу эерэг гарсан" гэсэн юм. Харин өчигдөр орой 17.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр Хэнтий аймгийн иргэдийн талаарх мэдээллийг мэдээлээгүй бөгөөд PCR шинжилгээний хариу өнөөдөр эцэслэгдэн гарна. Тиймээс 11.00 цагийн мэдээллээр мэдээллэх байх. 

Өчигдөр УОК-ын эх сурвалжуудын хэлж буйгаар "Дээрх шинжилгээний хариу үгүйсгэгдэх боломжтой. Томуугаар өвчилсөн хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарах магадлад байна. Тиймээс яаран мэдээлэл хийх боломжгүй. Дарханд эерэг гарсан долоон хүний шинжилгээ давтан шинжилгээгээр сөрөг гарсан. Хэрэглэж байгаа оношлуур хуучин байгаа болохоор бас баттай биш гэсэн үг" хэмээн хэлсэн удаатай.

Тиймээс өнөөдөр Хэнтий аймагт бүртгэгдсэн хоёр иргэний шинжилгээний хариу эцэслэгдэн гарах учиртай юм. 

Хэнтий аймгийн хоёр иргэний шинжилгээний хариу өнөөдөр эцэслэн гарна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.