| | USD/MNT 0₮

Л.Батхуяг: Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн шийдвэрийг ТӨР гаргаж байна

Монгол Улсын агаарын тээвэр, шатахуун түгээх салбарыг гадаадын нэг компанийн бүрэн мэдэлд шилжүүлэх гэж байгаа талаар "Үндэсний эрх ашгийн хөдөлгөөн"-өөс мэдээллээ. Тус холбооны тэргүүн Л.Батхуяг "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, эрсдэлтэй аливаа шийдвэрийг төр гаргахёсгүй. Гэтэл Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр А-97 тоот тушаал гаргахдаа Үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн. 

Тодруулбал, Б.Баярсайхан нь "Роснефть" ХХК-тай гэрээ байгуулах ажлын хэсгийг томилжээ. Уг ажлын хэсэг нь Роснефть ХХК-тай Улаанбаатар хотын Олон Улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент хийх төсөл хийх гэрээ байгуулжээ. Ингэхдээ УУХҮЯ, ЗТХЯ-наас тус тус зөвшөөрөл авсан гэдгээ тайлбарласан байдаг. 

Бидний үзэж буйгаар уг гэрээ нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т заасан "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-иас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно" хэмээх заалтыг зөрчиж байгаа юм. Иймд "Хөдөлмөрийн үндэсний сан" ТББ-аас дээрх тушаалыг эсэргүүцэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 209 оны наймдугаар сарын 15-ны өдөр хандсан. Шүүхээс Б.Баярсайханы тушаалыг түдгэлзүүлсэн байхад Роснефть ХХК-тай хийсэн концессын гэрээ байгуулахаар ажлын хэсгийг ажиллуулж, гэрээг байгуулахаар зүтгэж байгаагийн цаана Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл тулгарч байна. Ингэснээр Монгол Улсын агаарын тээвэр шууд нэг улсын төрийн өмчит аж ахуйн нэгжийн мэдэлд шилжих эрсдэлтэй" гэлээ.

Монгол Улсын агаарын тээвэр, шатахуун түгээх салбарыг гадаадын нэг компанийн бүрэн мэдэлд шилжүүлэх гэж байгаа талаар "Үндэсний эрх ашгийн хөдөлгөөн"-өөс мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.