| | USD/MNT 0₮

Хөл хорионы үед СОГТУУ 31 жолоочийг СААТУУЛЖЭЭ

Амралтын эдгээр өдрүүдэд буюу 14-15-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 84 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 63 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 1 хүн гэмтэж, ноцтой ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Хөл хориог улам чангатгасан тус өдрүүдэд цагдаа, дотоодын цэрэг, ДХИС, БХИС-ийн сонсогчид зэрэг нийт 5,000 гаруй алба хаагч ажиллаж байна. Тэд гудамж, замд хяналт шалгалт хийх үеэрээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.