| | USD/MNT 0₮

Хулгайн замаар Хэнтийд очсон иргэд ШТС-аар үйлчлүүлсэн бөгөөд хоёр иргэнээс COVID19 илэрлээ

Хэнтий аймагт коронавирус илэрч, тус аймагт 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдээ “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс коронавирусийн түргэвчилсэн оношлогоогоор шинжилгээ авахад ЭЕРЭГ хариу гарлаа. Тус иргэдийн хувьд 2020 арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар буюу Цэнхэр мандалын пост дээрээс буцаахад голынхоо урдуур Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгийг хөндлөн гарч Хэрлэн гол дагуу яваад аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлээд аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт байрлах гэртээ очсон гэсэн өгүүлэмжтэй байна. Ингээд аймгийн төвд түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүнд эерэг гарсан байна. Тиймээс аймгийн УОК яаралтай хуралдаад дараах шийдвэрийг гаргалаа.

  1. Хэнтий аймгийн автомашин болон явган хүний бүх хөдөлгөөнийг хязгаарлах,
  2. Үзвэр, үйлчилгээ, бүх байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох,
  3. Аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаана.

Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн маршрут, хавьтлыг яаралтай тодорхойлж эхэлсэн. Эхний ээлжинд аймгийн төвд хоёр газар шинжилгээний төв ажиллуулж байгаа. Хавьтал байх магадлалтай газруудад түргэвчилсэн шинжилгээг авч байна. Түргэвчилсэн шинжилгээг Дорнод аймагт шинжлүүлэхээр явуулсан бөгөөд 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу гарах юм байна" гэлээ.

Хэнтий аймагт коронавирус илэрч, тус аймагт 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэлэхдээ “Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс коронавирусийн түргэвчилсэн оношлогоогоор шинжилгээ авахад ЭЕРЭГ хариу гарлаа. Тус иргэдийн хувьд 2020 арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар буюу Цэнхэр мандалын пост дээрээс буцаахад голынхоо урдуур Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгийг хөндлөн гарч Хэрлэн гол дагуу яваад аймгийн урд талын ШТС-аар үйлчлүүлээд аймгийн төвөөс 70 км газарт Заанширээ гэдэг газарт байрлах гэртээ очсон гэсэн өгүүлэмжтэй байна. Ингээд аймгийн төвд түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүнд эерэг гарсан байна. Тиймээс аймгийн УОК яаралтай хуралдаад дараах шийдвэрийг гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.