| | USD/MNT 0₮

ЭМЯ:Гурван иргэнд халдвар илэрсэн, Сэлэнгийн голомтод нэг хүн нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдсэн хэвээрээ байна. ЭМЯ-наас нийт 19 цэгт халдварын шинжилгээ авах цэг байгуулсан. Цаашдаа эрүүл мэндтэй холбоотой бүх асуултыг 119 дугаарын утсанд холбогдож авахыг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр Сэлэнгэ Дархан, Дорнод гээд 1810 гаруй хүнд шинжилгээ хийснээс гурван хүнд коронавирус илэрсэн. 11 сарын 3-нд Сөүлээс ирсэн, Франкбурт онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээ болон сайн дураар өгсөн 52 хүнд өгсөн хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Нэг хүний давтан болон Энхсаранд байсан нэг хүний шинжилгээ илэрсэн. Нийслэлийн голомтод есөн хүн байгаа. Хоёр дагч хавьтлаас халдвар илрээгүй. Сэлэнгэ аймгийн голомтоос нэг халдвар илэрч, дөрвөн тохиолдол боллоо" гэв. 

СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл "Халдвар аваад эдгэрсэн 147 хүнийг хамруулсан. Эдгээр хүмүүст сэтгэц ямар байгааг шалгахад сэтгэл түгшилт байна. Ер нь бол хүн ам тайван байх ёстой" гэв. 

 

 

ЭМЯ:Энхсаранд байсан нэг, Сэлэнгэ аймгаас нэг хүний, давтан шинжилгээгээр нэг хүний шинжилгээнд КОВИД 19 илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.