| | USD/MNT 0₮

Нийслэлд түр ирээд гацсан иргэдийг энэ сарын 18-нд хотоос гаргана

 
УОК болон Засгийн газар хуралдаж хөл хориог дахин сунгаж ирэх арванхоёрдугаар сарын 01-н хүртэл сунгасан байгаа билээ. Харин энэ хөл хорионы үед орон нутгаас ирээд хөл хорионд орчихсон байгаа иргэдийг нөхцөл байдлыг харж байгаад гаргах талаар албаныхан хэлсэн билээ.
 
Тодруулбал, хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-ны өдөр буюу энэ долоо хоногийн Лхагва гарагт нэгдсэн журмаар хотоос гаргана гэсэн зарим эх сурвалжийн мэдээлэл байна.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн цахим хуудастаа “Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн анхааралд! Монгол улсын Засгийн газраас хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-аас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна. Иймд иргэн бүр хаа хаанаа хүлээцтэй тайван байж, аюулт тахлыг даван гарцгаая” гэжээ. 
Тодруулбал, хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-ны өдөр буюу энэ долоо хоногийн Лхагва гарагт нэгдсэн журмаар хотоос гаргана гэсэн зарим эх сурвалжийн мэдээлэл байна.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.