| | USD/MNT 0₮

Энхсаран сувиллаас 40 гаруй иргэн коронавирусийн халдвар авсан нь үнэн гэв

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд зочид буудлууд болон сувиллын газарт тусгаарлагдаж байгаа билээ. Харин Энхсаран сувилалд тусгаарлалтын горим алдагдаж, эрүүл иргэд халдвар авсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл гарч эхэлсэн. 

Тодруулбал, тус сувилалд тусгаарлагдаж байсан иргэн халдвар авч улмаар дотоодод халдвар тараасан байх магадлалтай гэж албаныхан үзсэн. Шадар сайд ч Энхсаран сувилалд тусгаарлалтын үеийн дэглэм горим алдагдсан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлснээр "Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан 44 иргэнээс халдвар илэрсэн нь үнэн. Энэ хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа. Тус сувилалд 60 гаруй хүнийг бүгдийг нь урьдчилан тусгаарласан байгаа" гэв. 

Халдвар авсан иргэдийн хувьд Энхсаран сувиллыг заваан бохир байсан төдийгүй хоол тараасан хүнээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Улмаар хоол тараадаг хүнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлснээр "Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан 44 иргэнээс халдвар илэрсэн нь үнэн. Энэ хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа. Тус сувилалд 60 гаруй хүнийг бүгдийг нь урьдчилан тусгаарласан байгаа" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.