| | USD/MNT 0₮

100 гаруй эмэгтэй нүүрс тээврийн том тэрэг жолоодож явна

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаанхад боомтод нүүрс тээвэрт том тэрэг жолооддог 12000 гаруй жолооч бий. Тэдний 6000 гаруй нь богины эргэлтэнд явдаг бөгөөд өнөөдрийн байдлаар уртын тээврийнхэн нь зогсолтын байдалтай байна. Учир нь тээвэрлэсэн нүүрсийг нь урагш нь хилээр гаргахгүй, зогсолт хийлгээд байгаа талаар жолооч нар өчигдөр зовлонгоо тоочив.

Тэдний зүгээс 20-30 хоног дугаарлаж байж нэг удаа явж байна. Ингэж байхаар хилээ хаачихвал бид гэр орондоо ирмээр байна гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгвэл богины эргэлтэнд явдаг 6000 гаруй жолоочийн 100 гаруй нь эмэгтэй жолооч байгаа ч 50 хувь нь өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тэд ар гэрээ болон үр хүүхдээ тэжээхийн тулд асар их тэвчээр зааж, хэдэн хоног дугаарлаж, хүйтэн машиндаа хоног төөрүүлж, хүлээлтийн байдалтай байгаа аж.

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаанхад боомтод нүүрс тээвэрт том тэрэг жолооддог 12000 гаруй жолооч бий. Тэдний 6000 гаруй нь богины эргэлтэнд явдаг бөгөөд өнөөдрийн байдлаар уртын тээврийнхэн нь зогсолтын байдалтай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.