| | USD/MNT 0₮

ДЭМБ-аас хөл хориог 14 хоногоор сунгах зөвлөмжийг өгөөд байна

Монгол Улс хүн ам дотроо коронавирусийг алдснаас болж тав хоногийн хатуу дэглэм буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт голомт үүсч, халдварласан иргэдийн тоо нэмэгдээд байна. Харин бэлэн байдлыг цуцлах хугацаа маргааш өглөө 06.00 цагт дуусах ёстой юм.

Харин Шадар сайд Я.Содбаатар "хатуу хөл хориог сунгаж магадгүй" гэж ярьсан удаатай. Тэгвэл өнөөдөр УОК хуралдаж байгаа бөгөөд хатуу дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

ДЭМБ-аас 14 хоног хөл хориог дахин сунгах ёстой гэсэн зөвлөмжийг УОК болон Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна. УОК-иос гарах шийдвэрийг эргэн мэдээллэх болно. 

ДЭМБ-аас хөл хориог 14 хоногоор сунгах зөвлөмжийг өгөөд байна
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.