| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Тээврийн жолоочийн ойрын хоёр хавьтлаас халдвар илэрч, батлагдсан тохиолдол ес боллоо

Эрүүл мэндийн яамнаас дотоодод үүсээд буй нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 14-нд 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ингээд ес боллоо. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 428 боллоо" гэв. 

Тээврийн жолоочийн ойрын хавьтлын хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ингээд ес боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.