| | USD/MNT 0₮

Дархан-Уул аймагт 157 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Дархан-Уул аймагт арваннэгдүгээр сарын 14-нд авсан нийт 254 хүний PCR шинжилгээний эхний 157 хүний хариу сөрөг гарчээ. Өнөөдрөөс төлөвлөгөөний дагуу түргэвчилсэн оношлуураар иргэдээс шинжилгээ авах ажлыг тус аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулахаар болжээ. 

Аймгийн Онцгой комиссоос гурав хоногийн хугацаанд нийтдээ 6000 хүнийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шийвэрлэн, ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

Тус аймагт өчигдрийн байдлаар PCR шинжилгээгээр 163 хүн, түргэвчилсэн оншилуураар 82 хүн оношилсоноос бүгд сөрөг гарсан. Өнөөдрөөс эхлэн хүн амын дунд халдварт өртөх эрсдэл бүхий иргэд буюу захын худалдаа, үйлчилгээ, такси, худалдааны төвүүд, нийтийн хоол, зочид буудал болон Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрын бүх албан хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш ажилчид, дулааны цахилгаан станцын ажилчид, Дархан ус суваг зэрэг байгууллагуудын албан хаагчдыг бүрэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгааг Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Дархан-Уул аймагт арваннэгдүгээр сарын 14-нд авсан нийт 254 хүний PCR шинжилгээний эхний 157 хүний хариу сөрөг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.