| | USD/MNT 0₮

Манай улсад долоон эмч, нэг сувилагч халдвар аваад байна

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, тав хоногийн хатуу дэглэмд шилжиж хөл хөдөлгөөн хорьсон байдалта байна. 

Учир нь ОХУ-аас эх орондоо ирсэн иргэн, түүний ойр дотны хүмүүс болоод Сэлэнгэ аймагт оршин суудаг гурван иргэнээс КОВИД 19 халдвар илрээд байгаа юм. Тэгвэл мөн халдвар илэрсэн 416 иргэнээс 330 гаруйг нь өнгөрсөн арван сарын хугацаанд эмчилж, эдгээсэн эмч, сувилагч нарын долоон хүн тус вирусийн халдвар аваад байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. 

10 сар гаруй хугацаанд битүү агааргүй хувцастай байж өвчтэй хүмүүсийг эмчилсэн эмч нарын хувьд халдвар авах нь эрсдэл. Тийм учраас халдвар авсан эмч нар болон сувилагч нараа ад шоо үзэж, нийгмийн сүлжээнд элдвээр хэлж бичихгүй байхыг олон нийтээс хүсч байна. 

Манай улсад долоон эмч, нэг сувилагч халдвар аваад байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.