| | USD/MNT 0₮

УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийг баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдаж, хатуу хөл хорио тогтоогоод байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд гэрээсээ онлайнаар холбогдож, чуулганы хуралдаандаа оролцлоо. 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. 

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг,  зарлага 13.9 их наяд төгрөг байна. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувь байх юм.

Төсвийн хуулиар ирээдүйн өв санд нэг их наяд 180 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг хуримтлуулахаар тусгав. Мөн 1100 төсөл, арга хэмжээг нэг их наяд, 398 тэрбум 921 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Харин барих, шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн таван төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266 тэрбум 268 сая төгрөг төлөх юм байна. 

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сар хүртэл олгохоор болсон. Үүний санхүүжилт болох 864 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Үүнээс гадна 530 тэрбум төгрөгийг 68 нэр төрлийн халамжид олгохоор болов.  

Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, зарлага 13.9 их наяд төгрөг байна. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувь байх юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.