| | USD/MNT 0₮

ЭМЯ:Тээврийн жолоочийн 4 настай хүү, Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас 17.00 цагийн байдлаар нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна. Тухайлбал, тээврийн жолооч Д-гийн 4 настай хүүгээс болон тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ. Энэ хоёр шинжилгээ давтан шинжилгээгээр илэрчээ. Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 417 болжээ. 

Ийнхүү жолооч Д-гийн ойрын хавьтал болох зургаан хүнээс халдвар илрээд байна. Халдварын дамжих зам олон байгаа. Нэгдүгээрт агаар болон ахуйн хавьтал шүлсээр дамжиж байна. Энэхүү халдвар олон хүнийг хамрах нь тодорхой болсон тул гинжин хэлхээг таслахын тулд хүн бүр хариуцлагатай байхыг хүслээ. 

Улс орон даяар онцгой байдалд шилжсэн байгаа учраас хүн бүрийг гэртээ байхыг уриалж анхааруулж байна. Мөн иргэдийг биеийн байцаалтаа биедээ авч явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

ЭМЯ:Тээврийн жолоочийн 4 настай хүү, Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.