| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:Дэлхийн банкны 50.6 сая долларын зээлээр СOVID 19-ийн вакцин авахаар төлөвлөсөн

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асууж асууж, хариулт авав. 

Чуулганы танхимаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн талаар мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:Цар тахлаас сэргийлэх вакциныг хэзээ авах мэдээлэл байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ц.Туваан:Коронавирусийн эсрэг вакцинд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг вакцинд зарцуулахаар Дэлхийн банкинд хүсэлтээ өгсөн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр зээл баталгаажна. Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулахаар захиалга өгсөн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг авч хэрэглэнэ. Дэлхийн банкны зээл батлагдсаны дараа УИХ-аар шийдвэр гаргана" гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг вакцинд зарцуулахаар Дэлхийн банкинд хүсэлтээ өгсөн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр зээл баталгаажна. Нийт иргэдийн 60 хувийг вакцинжуулахаар захиалга өгсөн. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг авч хэрэглэнэ. Дэлхийн банкны зээл батлагдсаны дараа УИХ-аар шийдвэр гаргана
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.