| | USD/MNT 0₮

Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдол цэцэрлэгийн багш байжээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас Сэлэнгэ аймагт амьдардаг гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан талаар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, тус аймагт амьдардаг 70 настай эмэгтэй Ц болон түүний бэр 35 настай Д, найман настай ач хүүгээс нь халдвар илэрч тусгаарлалтад авсан байгаа.

Тэгвэл 35 настай бэр Д нь цэцэрлэгийн багш ажээ. Хөл хорио тогтоогоогүй байсан тул ажиллаж байсан тэрбээр цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхчүүдэд эрсдлийг нэмэгдүүлсэн талаар албанынхан хэлж байна. Тиймээс түүний ойрын бол дам хавьтлыг илрүүлэх ажил Сэлэнгэ аймагт эхэлсэн бөгөөд ХӨСҮТ-ийн нэг баг очиж ажиллаж байгаа ажээ. 

Дашрамд дуулгахад, халдвар тээгч Д нь 8 настай хүүгээ дагуулж Дархан-Уул аймагт ирж, хоёр өдөр маскгүй явж, томоохон худалдааны төв болон хүүхдийн тоглоомын төвөөр үйлчлүүлсэн байгаа юм. 

Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдол цэцэрлэгийн багш байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.