| | USD/MNT 0₮

Орхон аймагт гурван иргэнийг тусгаарлажээ

 
Орхон аймагт өнгөрсөн шөнө гурван иргэнийг тусгаарлалтанд авсан талаар тус аймгийн Онцгой байдлын комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэн бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн юм байна.
 
Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар “Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарч ирсэн, манай аймгийн харьяат иргэн. Энэ гурван хүнээс өнөөдөр сорьц авсан. 
 
Тоглолт үзсэн гэдэг иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өчигдрийн байдлаар 140-өөд иргэн болсон. Бид түүврийн аргаар асуумж авч, найман иргэнээс сорьц аваад шинжилгээг холбогдох газар руу явуулсан. "Энхсаран" сувиллаас гарсан иргэний хувьд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад ирсэн" гэв. 
 
Гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэн бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн юм байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.