| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшдэг компанийн хоёр машин хориотой эд зүйл тээвэрлэн хилээр нэвтрэхээр завджээ

Ковид 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн байгаа энэ цаг үед буюу өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүний эзэмшлийн компанийн автомашин хууль зөрчсөн хориотой эд зүйлсийг нүүрсэнд далдлан улсын хилээр нэвтрэхээр завджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж  40 шуудай, 600 кг эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэд “”Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн жолооч нар байсан аж. Дээрх хоёр компани нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшлийнх бөгөөд нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулсан худалдан авагчийн  нүүрсийг тээвэрлэхээр Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулан улс хоорондын ачаа тээвэрлэх зөвшөөрлийг одоогийн байдлаар зөвхөн “Баянговь транс” компанид л гэхэд 143 тээврийн хэрэгсэлд авсан байдаг.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий этгээд төрийн албан хаагчид бусдаар дамжуулан 2020-ны гуравдугаар сарын 31-ний өдөр Peace tower-ийн 804 тоотод 100 000 ам.доллар өгсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хэрэг прокурорын байгууллагад шалгагдаж байна.  Мөн тэрбээр одоо мэдүүлээд байгаа ХОМ дээрээ БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван компанийг дурдсан байдаг. Тэдгээр нь мөн л хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Дээрх байдлаар хориотой эд зүйлсийг хэчнээн удаа хилээр давуулсан, үүнд нь Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ үйлчилдэг эсэх, эрхэм гишүүн үүнийг мэддэг эсэхийг таашгүй.

Ялангуяа Ковид 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн байгаа энэ цаг үед хилийн болон гүний гаалийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай биелүүлэн ажиллаж уг хэргийг илрүүлээгүй бол энэ талаар хэзээ мэдэх байсан бол?

Дашрамд онцлоход зөвхөн Ковид 19 вирусын цар тахлын үед гэлтгүй улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан олон гэмт үйлдлийг илрүүлсээр байгаа хилийн болон гүний гаалийн байгууллагын ажилтан албан хаагчид сонор сэрэмжтэй сайн ажиллаж буй. Энэ удаад ч уг хэргийг илрүүлээд харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус аймгийн цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчид хураагдсан эд зүйлсийг хэргийн баримт гэх нэрийдлээр авч явахыг завдсан бөгөөд энэ тохиолдолд хэргийг, ялангуяа улстөрчтэй холбоотой хэрэг замхардаг гэдгийг гаалийн ажилтнууд ярьдаг билээ.

Ямартай ч УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ л  нүүрс тээвэрлэлтийн “C” зөвшөөрөлтэй холбоотой авлигын хэрэг, улс хоорондын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компаниудад хувь эзэмшдэг асуудлаар “чих халууцуулсаар” сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн энэ удаад Бүх нийтийн бэлэн байдал зарлаж гэрээсээ ч гарч болохгүй байгаа онцгой үед хориотой эд зүйлсийг хууль бус хил давуулахаар завдаж баригдсан эзэмшлийн компаниудынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ гэж найдаж байна.

Сэтгүүлч: У.Оргилмаа

Ковид 19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн байгаа энэ цаг үед буюу өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүний эзэмшлийн компанийн автомашин хууль зөрчсөн хориотой эд зүйлсийг нүүрсэнд далдлан улсын хилээр нэвтрэхээр завджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг эрвэгэр жирвэгэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1275,5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тэд “”Гранд мотор” ХХК, “Баянговь транс” ХХК-ийн жолооч нар байсан аж. Дээрх хоёр компани нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эзэмшлийнх бөгөөд нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулсан худалдан авагчийн нүүрсийг тээвэрлэхээр Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулан улс хоорондын ачаа тээвэрлэх зөвшөөрлийг одоогийн байдлаар зөвхөн “Баянговь транс” компанид л гэхэд 143 тээврийн хэрэгсэлд авсан байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (47)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.