| | USD/MNT 0₮

ШХАБ-ынхан цар тахлаар бөмбөрцгөөс тусгаарлагдах уу

ШХАБ-ын видео чуулган өндөрлөлөө. Хамтарсан нэг тунхаг, хамтын ажиллагааны зургаан мэдэгдэл, олон салбарын хамтын ажиллагааны бичиг баримт зэрэг нь цар тахлын нөхцөл дэх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын видео чуулганы амжилт байлаа гэж Хятадын хэвлэлүүд онцолж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 10-нд тус чуулган дээр хэлсэн үгэндээ “Шанхайн үзэл баримтлал”-ын “дөрвөн хамтын цогц”-ыг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь тус байгууллагын дараагийн хөгжлийн үе шатны чиг хандлагыг тодорхойлсон төдийгүй, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын агуулгыг баяжуулж, бүс нутаг, дэлхийн энх тайванч хөгжлийг хамгаалахад алс хэтийн ач холбогдлоо өгнө гэж оролцогчид үзжээ.

“Дөрвөн хамтын цогц” гэж юу юм бол?  Шинэ нөхцөл байдалд “Шанхайн үзэл баримтлал”-ыг хэрхэн хөгжүүлж, дэлгэрүүлэх вэ гэдэг нь энэ оны чуулганы хувьд том сэдэв байлаа. Хятад улсын дарга тус байгууллагын үйл ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн хамтын цогц”, “Аюулгүйн хамтын цогц”, “Хөгжлийн хамтын цогц”, “Хүмүүнлэгийн хамтын цогц” гэх зэрэг чухал санаачилгыг анх дурдан гаргасан нь ШХАБ-ын хөгжлийн хамгийн гол чухал зүйлийг харуулж, өнөөгийн даяарчилсан хямралыг зохицуулахад “Хятад улсын төсөл”-ийг танилцуулсан явдал болсон аж. Энэ тухай ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс дорнодын судалгааны газрын ахлах сулдаач Владимир Петровский “Дөрвөн хамтын цогц санаачилга нь ШХАБ-ын гишүүн орнууд өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулах стратеги боловсруулахад ашигтай юм” гэжээ.    

Одоогоор хамгийн тулгамдсан цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаар жишээлэхэд, ДЭМБ гол чухал удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, олон улсын нэгдсэн сэргийлэлтийг эрчимжүүлэн, “улс төрийн вирус”-ийг хамтаар сэргийлэхийг Хятад улс санаачилсан бөгөөд эл байгууллагын гишүүн орнуудыг вакцинаар хангахын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Эдгээр санал санаачилга нь цар тахлын эсрэг өнөөгийн олон улсын хамтын ажиллагаанд оршиж буй асуудалд шууд чиглэсэн бөгөөд гишүүн орнуудын эрэлт шаардлагад зохицохыг хичээсэн болохоор ШХАБ-ын “том гэр бүл” тахлыг дарах итгэл зориг, эрч хүчийг нэмэгдүүлэх нь лавтай гэж тэрбээр хэлжээ.

Үүнээс гадна, цар тахлын өнөөгийн нөхцөлд эдийн засгаа хэрхэн сэргээх нь ШХАБ-ын гишүүн орнуудад тулгарч буй нийтлэг үүрэгт ажил болоод байна. Саяхан өндөрлөсөн Хятадын Олон улсын импортын III экспо-д ШХАБ-ын гишүүн орон, ажиглагч орон, яриа хэлцлийн түншүүдийн 200 гаруй аж ахуйн нэгж цахим, бодит үзэсгэлэн худалдаа зэрэг аргачлалаар бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтран ажиллах маш чанга хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Ингэснээр “Хамтдаа хөгжих нь жинхэнэ хөгжил, тогтвортой хөгжил бол сайн хөгжил”, “Хятад улс даян дэлхийгээс тусгаарлахгүй, мөн “Даян дэлхийн хөгжил Хятад улсыг шаардана” гэх зэрэг Хятад улсын удирдагчийн яриа ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтдаа хөгжих Хятад улсын байр суурийг дахин харуулсан байна.

ШХАБ-ыг үүсгэн байгуулагч орон болохын хувьд, Хятад улс хөгжлийн шинэ эрин үеэ угтан авах гэж байгаа тул гишүүн орнууд Хятад улсын хөгжлөөс хуваалцах шинэ боломжуудыг алдалгүй ашиглан, эв санаа нэгтэйгээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг уриалжээ.

Сэтгүүлч: У.Оргилмаа

ШХАБ-ын видео чуулган өндөрлөлөө. Хамтарсан нэг тунхаг, хамтын ажиллагааны зургаан мэдэгдэл, олон салбарын хамтын ажиллагааны бичиг баримт зэрэг нь цар тахлын нөхцөл дэх Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын видео чуулганы амжилт байлаа гэж Хятадын хэвлэлүүд онцолж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.