| | USD/MNT 0₮

Шуурхай:Сэлэнгэ аймагт амьдардаг гурван хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Коронавирусийн халдвар шинээр зургаа нэмж бүртгэгдсэн байна. Дархан, Сэлэнгэ аймагт нийтдээ 1031 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтнаас илэрчээ. Мөн Сэлэнгэ аймагт амьдардаг 70 настай эмэгтэй, мөн түүний бэрээс болон 8 настай ач хүүгээс авсан шинжилгээний хариу эерэг гарчээ. Бэр охин хоёр нь Дарханы томоохон худалдааны төвүүдээр явсан. Мөн 60 гаруй хүүхэд тоглож байсан тоглоомын төвд хүүхдээ тоглуулжээ.

Ингэж явахдаа хоёр өдөр маск огт зүүгээгүй явсан байна. Тиймээс эрсдэлд орсон гэж бодож байгаа хүн бүхэн сайн дураараа ирж, шинжилгээгээ өгөхийг уриалж байна.

ХӨСҮТ болон ЭМЯ-наас эрсдэлтэй гэж үзсэн 3000 гаруй хүний илрүүлж тандалт судалгаа хийж шинжилгээ авсан байна. Мөн Сэлэнгийн халдвартай тохиолдлуудад ойрын хамаарал бүхий хүмүүс нэмэгдэхийг үгүйсгэхгүй гэлээ. 

Иргэдэд зөвлөж хэлэхэд, бээлий өмсөх, хүнсний дэлгүүр орохдоо бэлэн мөнгөөр биш картаар гүйлгээ хийж, гараа байнга ариутгаж байхыг хүсч байна. Мөн өвчин авахаасаа илүүтэй сэтгэлзүйн дарамт их байгаа учраас хүмүүсийн хандлага зөв эерэг байж, халдвар авсан хүмүүсийн мэдээлэл, нэр усыг олон нийтэд зарлахгүй байхыг ЭМЯ-наас уриаллаа. 

Шуурхай:Сэлэнгэ аймагт амьдардаг гурван хүнээс халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.