| | USD/MNT 0₮

Халдвар авсан 70 настай эмэгтэй бэрийн шинжилгээний хариу нь ЭЕРЭГ гарчээ

Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр орой УОК мэдээлэл хийсэн билээ.  Тэгвэл энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон байна.

Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоносон байна.

Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-Уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон.

Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.

Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр орой УОК мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.