| | USD/MNT 0₮

ТЦА:Иргэдийг хувийн машинаар нь хот дотор хөдөлгөөнд оролцуулахгүй

Гамшгийн зэрэглэлийг нэмэгдүүлж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбогдуулж Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотод зорчих автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. 

Тодруулбал, хөл хорионы хязгаарлалтад ороогүй хөдөлмөр эрхлэдэг иргэд болоод бусад шалтгаанаар зорчиж байгаа хүмүүсийг хувийн автомашинаар нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, явганаар эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж, цагдаагийн алба хаагчид авто зам дээр хязгаарлалт хийж байна. 

Энэ нь цар тахлын тархалтыг зогсоохын тулд иргэдийн хөдөлгөөнийг улам хумьж, хязгаарлаж байгаа үйлдэл. Автобусаар зорчих нь бүр эрсдэлтэй харин хувийн машинаараа явах нь эрсдэл багатай гэж иргэд хэлж байна. 

ТЦА:Иргэдийг хувийн машинаар нь хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.