| | USD/MNT 0₮

Шинээр баригдсан төрөх эмнэлэгт халдвартай иргэдийг тусгаарлахаар бэлтгэлээ хангажээ

Монгол Улс дотооддоо халдвар алдаж, хавьтагчийн тоо зургаа болсон. Мөн өчигдөр Сэлэнгэ аймагт халдвартай иргэн илэрч, шинэ голомт үүсчихээд байна. Албаныхан тайлбарлахдаа одоогийн нөхцөл байдал хүндэрч магадгүй болов. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, гэр гэртээ байх, халуун дулаан хоол хүнс хэрэглэж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, гадуур тэнэхгүй байхыг анхааруулж зөвлөсөөр байна.

Өнгөрсөн шөнө 23.00 цагаас хойш иргэдийг болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, ажиллах ёстой шаардлагатай гэсэн алба хаагчийн бичиг баримтыг шалган явуулж байгаа талаар мэдээлсэн.

Харин нөхцөл байдал хүндэрч, халдвартай иргэдийг хүлээж авах орны тоо хүрэлцэхгүй бол Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан Төрөх эмнэлгийг ашиглана гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ, НЭМГ-ын дарга нар мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл 300 ортой энэхүү төрөх эмнэлэгт халдвартай иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг базаасан байгаа юм байна. Нэг өрөөнд нэг хүн гэж тооцоохоор 300 хүнийг тусгаарлах боломжтой гэсэн үг юм байна.

ЭМЯ-наас Шинэ төрөх эмнэлгээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй жишиг эмнэлгийг Covid-19-ийн халдвар авсан иргэдийг хүлээн авахад бэлтгэж байна гэдгийг дуулгалаа.

ЭМЯ-наас Шинэ төрөх эмнэлгээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй жишиг эмнэлгийг Covid-19-ийн халдвар авсан иргэдийг хүлээн авахад бэлтгэж байна гэдгийг дуулгалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.