| | USD/MNT 0₮

МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрсэн байна

Манайд коронавирусийн халдварыг дотоодоос авсан иргэдийн тоо нэмэгдээд байна. Өнөөдөр гэхэд МУБИС-ийн хоёр оюутанд СOVID-19 халдвар илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.

Тодруулбал, тээврийн жолооч Д-гийн ойрын хавьтал болох эхнэр, ээж, оюутан дүү нь халдвар авсан бол оюутан дүүгийнх нь ойрын хамаатан их сургуулийн ангийнхан нь хоёр оюутнаас халдвар илэрчээ. Тэдгээр оюутнуудыг өнөөдөр гэрээс нь авч явж тусгаарласан бол гэрийнхнийг нь өрөө өрөөнд нь тусгаарласан байгаа юм байна. 

Халдвар авсан оюутан хүүхдүүд хамтдаа номын санд цуг сууж хичээл хийсэн юм. Ийнхүү дотоодоосоо халдвар авсан хүний тоо зургаа болжээ.  

МУБИС-ийн хоёр оюутанд халдвар илэрсэн байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.