| | USD/MNT 0₮

УОК: Сэлэнгэ аймагт 70 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

УОК хуралдаж шийдвэрээ гаргалаа. ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Ажлын хэсэг хуралдаад долоон асуудал хэлэлцсэн. Маргаашнаас эхлэн олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, сул хөдөлгөөнийг хатуухан зохицуулахаар шийдвэрлэлээ" гэлээ.

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан "Тээврийн жолоочын ойрын хавьтал болох таван хүнд халдвар илэрлээ. Эхнэр болон ээж, дүү, дүүгийн ойрын хавьтлын хоёр хүн. Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 70 настай эмэгтэй шинжилгээ өгсөн. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Шинжилгээний хариуг бататгахаар нааш нь авч ирж байгаа" гэв. 

Мөн өнөөдрийн 23.00 цагаас эхэлж явган болон автомашинтай хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.