| | USD/MNT 0₮

Дуучин Д.Дэмбэрэлнямбуутай хамт тусгаарлагдсан дуучид хэн бэ

 
Энэ сарын 8-нд “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” гэх тоглолтыг үзсэн  ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон.
 
Тухайн жолооч тоглолт үзээд зогсохгүй дуучинтай хамт зургаа авахуулсан байгаа юм. Тиймээс түүнийг гэр бүлийнхэн нь хамт тусгаарласан байгаа. Урьдчилсан шинжилгээгээр бол түүний хариу сөрөг гарсан байгаа юм.
 
Харин хэвлэлүүд дуучин Д.Дэмбэрэлнямбуутай холбогдож тоглолтын талаар зарим зүйлсийг тодруулсан байна. Тэрбээр “Бидний шинжилгээ сөрөг гарсан. Одоогоор дахин нэмж битгий халдвар илрээсэй л гэж бодож, залбирч сууна. Миний тоглолтыг үзэхээр танхим дүүрэн үзэгч цугларсан байсан. Нийт нэг цаг 40 гаруй минут үргэлжилсэн тоглолтонд маань өөр олон уран бүтээлч урилгаар ирж оролцсон. Жишээлбэл, МУГЖ Г. Батбаяр, МУСТА Л.Банзрагч, Б.Болдбаатар, Т.Амина, Ноён Бондгор гэх мэт уран бүтээлчид оролцсон. Тэдгээрийг ч мөн тусгаарлачихсан байгаа гэсэн” гэжээ. 
Энэ сарын 8-нд “Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” гэх тоглолтыг үзсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирусийн халдвар илэрсэн нь тогтоогдсон.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.