| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Дам хавьтал болсон 200 гаруй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, 17:00 цагийн үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийх үед ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч нэг хүнээс халдвар илрээд байсан бол ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулж дуусахад нэмж коронавирусийн халдвар илэрсэнгүй. Дам хавьтал болсон 219 хүнээс мөн халдвар илрээгүй. Өнөөдөр илэрсэн нэг тохиолдлын хавьтал болсон 36 хүнийг илрүүлж, шинжилгээ тандалтад оруулаад байна. 

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр илэрсэн хоёр тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, 12-ны өдөр батлагдсан тохиолдлын хавьтал 99 нийт дам хавьтлын 319 хүнээс шинжилгээ авч тандалт хийж байгаа” гэлээ.

Өглөө мэдээлэл хийх үед ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч нэг хүнээс халдвар илрээд байсан бол ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулж дуусахад нэмж коронавирусийн халдвар илэрсэнгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.