| | USD/MNT 0₮

Д.Дэмбэрэлнямбуу:Шинжилгээний хариу сөрөг гарсан

Залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуу энэ сарын 08-нд Улаанбаатар паласт анхны бие даасан "Хархан нүдэн" тоглолтоо хийсэн билээ. Энэ тоглолтыг 2000 гаруй хүн үзсэн бөгөөд тоглолт үзсэн эхнэр нөхөр хоёроос коронавирус илэрч ХӨСҮТ-д гэр бүлээрээ тусгаарлагдсан байна.

Харин тоглолтоо хийсэн Д.Дэмбэрэлнямбууг ч 11 хүний хамт тусгаарлаж шинжилгээ авсан байгаа юм. Эхний шинжилгээгээр түүний хариу сөрөг гарсан байна. Энэ талаар дуучин Д.Дэмбэрэлням өөрийн цахим хуудсандаа "Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тоглолтыг маань үзсэн хүн бүр эрүүл энх байх болтугай. Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг" гэжээ. 

Дуучин Д.Дэмбэрэлням өөрийн цахим хуудсандаа "Шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тоглолтыг маань үзсэн хүн бүр эрүүл энх байх болтугай. Монгол түмнийг минь мөнх хөх тэнгэр ивээг" гэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.