| | USD/MNT 0₮

Энэ цагийн од ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмчийн төрсөн өдөр тохиож байна

Дэлхий нийтийг айдаст автуулж, олон сая хүн өвчлүүлж, олон сая хүний амь нас авч одоо байгаа нэр нь гоёдсон титэмт вирустэй дэлхий нийт хүн төрөлхтөн тэмцэж байгаа ч ялж дийлж чадахгүй байна.

Монгол Улс энэ айхтар халдварт өвчинтэй 10 сар тэмцсэн ч өчигдрөөс эхэлж дотооддоо алдаж сандарч эхэллээ. Олон сар энэ өвчинтэй тэмцсэн ХӨСҮТ-ийн удирдлага болон баг хамт олон засаг төр хариуцлагатай сайн ажиллаж байгаа нь үнэн. Ялангуяа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү үсээ буурал болтол стрессдэж ажилласаар ирсэн. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амсхийх чөлөөгүй ажиллаж байна. 

Тэгвэл өнөөдөр Д.Нямхүү эмчийн төрсөн өдөр тохиож байна. Эцгээс үүсч, эхээс мэндэлсэн энэ онцгой өдрөө ч санах сөхөөгүй ажиллаж байгаа эмч Д.Нямхүү даргад төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ. 

Дашрамд нэг зүйлийг онцлоод хэлэхэд Монголд ДОХ-ын халдвар судлалаар гадаадад ганц хүн мэргэжил дээшлүүлж, халдвар тархвар судлаач мэргэжлийг эзэмшсэн Д.Нямхүү эмч юм. Тэрбээр ДОХ-той хэдэн иргэнээ бол кодоор нь андахгүй сай мэднэ. Тэднийхээ нууцыг бол чандлан хадгална. Монголын анхны халдвартай хоёр эмэгтэйг хавьтагчийнх нь хамт нөгөө муухай хоёр хартай хамт илрүүлж байсан гэдэг. Ер нь бол Дох, тэмбүү, халдварт өвчнөөр дагнасан, мэргэшсэн хүн бол яах аргагүй Д.Нямхүү эмч юм. 

ЭМЯ-ны мэдээллээр Д.Нямхүү даргыг харах гэсэн хүмүүс олон байдаг. Тиймээс түүнийг энэ цагийн "од" гэж хэлж болно. Олныхоо дунд "од" дарга, эмчийн монголчууддаа хэлж байгаа зөвлөгөө зөвлөмж бол "Эв нэгдэл хамтын хүчээр энэ муухай өвчнийг даваад гарна. Хамгийн гол нь хариуцлагатай тайван байж айдас хүйдэсийг даван гарна" гэсэн итгэл найдвар зүтгэлээр зүтгэж байгаа энэ хүнд АРДЫН БААТАР цол олгох асуудал яригдаж байгаад намжсан байдаг. 

Тэгвэл өнөөдөр Д.Нямхүү эмчийн төрсөн өдөр тохиож байна. Эцгээс үүсч, эхээс мэндэлсэн энэ онцгой өдрөө ч санах сөхөөгүй ажиллаж байгаа эмч Д.Нямхүү даргад төрсөн өдрийн баярын мэнд хүргэе ээ.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.