| | USD/MNT 0₮

Нийслэлийн зургаан дүүрэгт эргүүл хийж хөл хорионы дэглэм сахиулж байна

Монгол Улс коронавирусийг дотооддоо алдалгүй 10 сар тэссэн. Гэвч өчигдөр дотоодоос халдвар илэрч, халдвартай иргэдийн батлагдсан тохиолдол 406 болов. Үүний тав нь дотоодоос буюу гадуур явж байсан иргэнээс илрэв.

Тиймээс УОК өчигдөр орой хуралдаж, тав хоногийн хатуу дэглэмд шилжиж, хөл хорио тогтоосон байна. Шаардлагатай бол олон нийтийн газраар явахгүй, гэр гэртээ байхыг анхааруулж байна. 

Мөн сургууль цэцэрлэг болон зарим албан байгууллага, зах худалдааны төвүүдийн үйл ажиллагаа, хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаасан байгаа. 

Хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Иймд иргэн танд хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж,  халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

Хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.