| | USD/MNT 0₮

Ашиг сонирхлын зөрчилтэй хүн МХЕГ-т улсын байцаагчаар томилогдох гэж байна

Авлигатай тэмцэх газар 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 137 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн талаараа мэдээллээ. 

Өнгөрсөн долоо хоногт 172 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 441 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 304 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

МХЕГ-ын салбар нэгжийн улсын байцаагчаар томилогдохоор нэр дэвшсэн иргэн Н нь улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй, мөн түүний хамаарал бүхий этгээд нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “ашиг сонирхлын зөрчилтэй” гэх нөхцөл байдал тогтоогдож байгааг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичигт дурдсан байна.

Авлигатай тэмцэх газар 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 137 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн талаараа мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.