| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Халдвартай жолоочийн 1-р хавьтлын НЭГ хүнд коронавирус илэрлээ

Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа бөгөөд яг одоо ЭМЯ-наас шинжилгээний хариуг танилцуулж байна. Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 644 хүний сорьцод шинжилгээ хийхэд 24 хүнд коронавирус илэрч, 620 хүнд илрээгүй байна.

Халдвартай жолоочийн ойрын болон дам хавьтлын 171 хүний шинжилгээнд хийхэд коронавирус илрээгүй. Харин 1-р хавьтлын 73 хүнээс 48 хүний шинжилгээг хийж дууссан. Үүнээс 1 хүнд коронавирус илэрлээ.

Дашрамд сануулахад,, дам хавьтлын 2000 орчим хүнийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна. 

 

Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа бөгөөд яг одоо ЭМЯ-наас шинжилгээний хариуг танилцуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.