| | USD/MNT 0₮

Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу өдөр 12.00 цагт гарна

Олон улсын ачаа тээврийн жолооч Д нь Эрх саран сувилалд 21 хоног тусгаарлагдаж, гэрийн ажиглалтад гараад байх хугацаанд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Ингээд халдвар илэрсэн хоёр иргэний ойрын хавьтал болох 24 хүнд өчигдөр шинжилгээ хийхэд жолооч Д-ийн хадам ээж болон тэдэнтэй хамт "Хархан нүдэн" тоглолт үзсэн оюутан дүүгээс нь коронавирус илэрсэн. Дүү нь МУБИС-ийн оюутан бөгөөд хичээлдээ явж байсан төдийгүй спортын тэмцээнд ч орсон байгаа юм. 

Улмаар эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 73 хүнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн юм. Шинжилгээний хариу өнөөдөр 12.00 цагаас гарч эхлэх юм.  

Ойрын хавьтал болох 73 хүнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн юм. Шинжилгээний хариу өнөөдөр 12.00 цагаас гарч эхлэх юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.