| | USD/MNT 0₮

Тавхан хоног хариуцлагатай, ухамсартай байя ХҮМҮҮСЭЭ

Монгол Улс анх удаа хатуу дэглэмд шилжлээ. Тодруулбал, Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргалаа. 

Энэ тав хоногийн хугацаанд:

-Хүнсний дэлгүүр, супермаркет
 -Хүнсний зах
-Шатахуун түгээгүүр
-Эмийн сан
 -Эмнэлэг
 -Худаг усан хангамж
 -Дулаан хангамж
 -Цахилгаан станц
 -Хэвлэл мэдээлэл
-Харилцаа холбоо
 -Буяны үйл ажиллагаа
-Хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй юм байна. 

Өчигдрийн байдлаар коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдсон. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байгаа. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр 12.00 цагт гарах бөгөөд  дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгааг албаныхан мэдээлж байгаа.

УОК тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн тооцоолол хийжээ.

Харин одоо иргэн бид халдвар хамгаалалтын зөвлөмжийг чанд сахин, улсаас тогтоосон хэмжээг зөрчихгүй, гэр гэртээ байснаараа өөрсдийгөө болон нийгмээ аюулт цар тахлаас хамгаалах юм.

Энэ бол онцгой нөхцөл байдал онцгой дэглэм. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас иргэн бүр хариуцлагатай, үүргээ ухамсарлах хэрэгтэй байна. Өөрсдийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж, амны хаалтаа тогтмол зүүж, халуун дулаан шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, хамгийн гол нь айж сандрахгүй тайван байхыг анхааруулж бас зөвлөж байна. 
 

Монгол Улс анх удаа хатуу дэглэмд шилжлээ. Тодруулбал, Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.