| | USD/MNT 0₮

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдааны тэргүүн мисс, титмийн эзэн Францад болох тэмцээнд оролцоно

Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний II уралдаан" тэмцээн өнөө орой 19.00 цагт “Holiday Inn” зочид буудлын Их Танхимд болно.

Энэ удаагийн тэмцээнд 10 гоо бүсгүй оролцож байгаа бөгөөд тэргэнцэр дээр хүсэл мөрөөдөл, зорилго, гоо үзэсгэлэн, авьяас байдаг шүү гэдгийг тэд харуулна.

Тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгэмд гадуурхагдаж, бусдад өрөвдүүлж, халамжуулж амьдрахдаа гол биш эрх тэгш нийгэмд, ажил эрхэлж, өөрийнхөө дураар тааваараа амьдрахыг тэд хүсч байгаа юм. Тиймээс нийгэмд нийт дундаа гадуурхдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр нь хүлээж авахгүй байхыг тэд хүссэн билээ.

Ямар ч тэмцээн уралдаанд хүн ялагдах гэж, хожигдох гэж оролцдоггүй. Ялах гэж л оролцдог, гэвч хэнийг ялах нь чухал өрсөлдөгчөө биш өөрийгөө эхлээд ялж сурах нь хамгийн том ялалт байдаг гэж боддог.

Харин "Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний II уралдаан"-д оролцож буй эдгээр бүх эмэгтэйчүүд өөрийгөө ялан дийлж чадсан мөн энэ нийгмийг ялж яваа, амьдралд тулгарах асуудал зовлон бүрийн өөдөөс инээж сурсан ялж яваа эмэгтэйчүүд юм...
Бид өнөөдөр өрсөлдөөгүй гэж би бодож байгаа.

Харин нийгэм тэртэй тэргүй бараан асуудлаар дүүрэн байхад тэд өөрсдийн чадах чинээгээрээ өөрөөр нөлөөлж, дотоод гэрэл гэгээгээ асааж урлагаар дамжуулан инээмсэглэн нийгэмд эерэг нөлөөлөхөөр зориглосон ялагчид юм. Амьдралд ялсан ялагдсан олон мянган эмэгтэйчүүд болон ирээдүйд сайн сайхнаар өөрчлөгдөх эрх тэгш нийгмийн төлөө энэхүү тэмцээний эд эс нь болж түүх бүтээж буй баатрууд юм.

Хэн ялах нь биш тэд хамтдаа "Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ- тай Монголд үүнийг хийсэн, хийж байгаа гэдэг нь бахархууштай үйл явдал болно. Тэргүүн мисс буюу титмийн эзэн Франц улсад болох олон улсын тэмцээнд оролцох ажээ.

Эмэгтэйчүүдийн Бриллиант Клуб" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний II уралдаан" тэмцээн өнөө орой 19.00 цагт “Holiday Inn” зочид буудлын Их Танхимд болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.