| | USD/MNT 0₮

Хархан нүдэн тоглолтыг хөтөлсөн Г.Батсүх Өмнөговь аймагт тоглолт хөтөлжээ

Алтанбулагийн боомтоор орж ирж 21 хоног тусгаарлагдаад тусгаарлалтаас гарсан жолоочоос коронавирус илэрч, түүний ойрын хавьтлын гурван хүнээс халдвар илрээд байна. Ойрын хавьтал болох 26 хүнийг тусгаарласан байгаа юм. Үүний ард 3500 хүн байх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ. 

Харин тухайн жолооч гэр бүлийнхээ хамт энэ сарын 8-нд дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолтыг үзэж дуучинтай хамт зургаа авахуулсан байгаа юм байна.

Тиймээс дуучныг гэр бүлийнхний нийт 11 хүнтэй хамт тусгаарласан байгаа юм байна. Тэгвэл тус тоглолтыг хөтөлсөн дуучин хөтлөгч Г.Батсүх Өмнөговь аймагт тоглолт хөтөлсөн юм байна. Одоогоор тус аймагт байгаа бөгөөд шокын байдалтай орсон байгаа гэнэ.

Тэрбээр Хархан нүдэн тоглолтыг хөтөлчихөөд гэртээ харьж хүүхэдтэйгээ тоглож байгаад орой нь Өмнөговь аймаг руу гараад явсан байна. Тэрбээр олон газраар явсан байна. Тиймээс тус аймагт хөл хорио тогтоож магадгүй болоод байна. 

Хархан нүдэн тоглолтыг хөтөлсөн Г.Батсүх Өмнөговь аймагт тоглолт хөтөлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.