| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Хоёрхон өдрийн дотор дахин 14 хүнээс ковид илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 382 болсон бөгөөд яг одоо 61 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөн 165 хүн тандалт шинжилгээ хийлгэж байгаа бол ОХУ-ын 4 иргэн өөрийн хүсэлтээр нутаг буцсан" гэв.

Халдвар илэрсэн тохиолдлуудыг дэлгэрэнгүй танилцуулъя.

  • Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
  • Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
  • Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.
  • Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар авсан жолооч эхнэр, 1-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэр бүх хүмүүсийг тусгаарласан. Нийтдээ ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариу 13.00 цагийн орчимд гарна. ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулаад эхэлсэн. Нийтдээ 1000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна. Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно" гэлээ. 

Д.Нямхүү: Хоёрхон өдрийн дотор дахин 14 хүнээс ковид илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.