| | USD/MNT 0₮

Үзвэр үйлчилгээ болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон

УОК-иас шуурхай мэдээллийг цаг тухайд нь өгч байна. Коронавирус халдвар дотоодоосоо илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс УОК-иос бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зогсоосныг мэдэгдсэн байгаа.

Харин үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосныг мэдэгдэж байна. Тэгэхээр Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болон урлаг соёлынхны тоглолтууд болохгүй гэсэн үг юм. 

Мөн түүнчлэн ард иргэдийг айж сандрахгүй тайван байх, гэрээсээ гарахгүй байх, шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт очихгүй байхыг зөвлөж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.