| | USD/MNT 0₮

Халдвар авсан жолоочийн явсан маршрутыг гаргасан

Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гараад дөрөв хоногийн дараа коравирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мэргэжлийн байгууллагуудаас тээврийн жолоочийн явсан зураглалыг дараах байдлаар гаргажээ. Одоогоор нэгдүгээр зэргийн хавьтал болсон 16 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа бөгөөд халдвар авсан этгээдийг эхнэр хоёр хүүхдийнх нь хамт тусгаарласан байгаа юм байна. Мөн мэргэжлийн байгууллагууд хоёрдугаар зэргийн хавьтал болсон хүмүүсийг илрүүлэхээр ажиллаж байна. 

Аман байдлаар

11-р сарын 06-ны өдөр Энхсарангаас /сувилал/ 104 тоот өрөөнд байсан Б-тэй хамт гарсан бөгөөд тэр жолоочтой жижиг машин дуудаж тэндээс нисэх хүртэл хамт яваад бууж, нийтийн автобус нисэх-5 шар унаанд сууж 5 шар дээр буусан.

Тэндээс хороолол хүртэл автобусаар явж буугаад шууд тоосгоны үйлдвэр явах автобусанд сууж шууд гэртээ очсон бөгөөд тэр өдөртөө гэрээс гараагүй.

11-р сарын 07-нд гэрээс гараагүй. 11-р сарын 08-ны өдөр "Төв азийн зам" компанийн захирал Г дарга чиргүүл зарж байгаа хүн явуулж, түүний жижиг машинаар Амгалан орсон Амгаланд байх “Монгол дээж" компанийн хашаанд байх чиргүүлийг даргатай хамт үзсэн. Тэндээс даргатай хамт жижиг машинтай 22-н товчооны Сансар худалдааны төвийн эсрэг талд байх том хашаанд албаны машинууд дээр очиж нэг том машин унаад амгаланд эргэж очиж худалдаж авсан чиргүүлийг залгаж аваад 22-н товчооны хашаанд буцаж очиж машинаа тавьсан. Буцахдаа такси бариад Улаанбаатар паласд очиж 19.00 цагт эхнэрийн хамт  дуучин Дэмбэрэлнямбуугийн "Хархан нүдэн" тоглолт үзсэн. Тоглолтоос эхнэрийн хамт гарч такси барьж шууд гэртээ ирсэн.

11-р сарын 09-нд Автобусаар Саппоро ороод 22-н товчоо руу мөн автобусаар албаны машин байх хашаанд очиж машин дээр засвар хийсэн. Засвар хийж дуусаад тэндээсээ дугуй засуулахаар Алтан тэвш компаний дугуй засварт дугуйгаа засуулсан. Тэндээсээ гарч машинаа тавиад дарга нь 22 цагт гэрт нь хүргэж өгсөн.

Ингээд түүний явсан газрын маршрутыг танилцуулж байна. 

Эхнэрийнх нь явсан газрууд 

 

Олон улсын ачаа тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гараад дөрөв хоногийн дараа коравирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.