| | USD/MNT 0₮

ШӨХТГ: Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэвэл 20 сая төгрөгөөр ТОРГОНО

Монгол Улсад гурван хоног хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэд хүнс болон ахуйн бүтээгдэхүүн нөөцлөх нь ихэсч байна. Үүнийгээ дагуу зохиомол үнийн хөөрөгдөл үүсч болзошгүй байгаа тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд хорин сая төгрөгөөр торгохоо мэдэгдлээ. Тухайлбал, цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШААРДАЖ байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх Хэмжээний төгрөгөөр торгоно. 

ШӨХТГ: Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэвэл 20 сая төгрөгөөр ТОРГОНО
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.