| | USD/MNT 0₮

Гэр болон албан тасалгаандаа цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ

Коронавирусийн халдварын үед албан тасалгаа болон гэртээ цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар зөвлөмж хүргэж байна. 

Өрх гэрт:

  • Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх
  • Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Ил задгай жорлон, цооног, бохир усны нүх, хогийн савыг 1 литр усанд 400 гр гипохлорит кальцийн болон бусад бодисоор сард нэг удаа халдваргүйжүүлэх
  • Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх
  • Ахуйн бээлий хэрэглэх.

Албан байгууллагад:

  • Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
  • Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
  • Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
  • Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
  • Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
  • Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
  • Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.

Нийтийн тээврийн хэрэгсэлд:

  • Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх
  • Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх
  • Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах
  • Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах
  • Жолооч амны хаалт зүүнэ.

АНХААРАХ:

  • Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй, нарны гэрэл шууд тусахгүй газар хадгалах
  • Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх
  • Жавелион, хлорсепт зэрэг халдваргүйжүүлэлтийн бодисыг гэрийн нөхцөлд хэрэглэж болохгүй
 
Нийтийн тээврийн хэрэгсэлд эцсийн буудалд зорчигчид буусны дараа цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх, Тээврийн хэрэгслийн гадна, дотор хэсэг, суудал, шал, хаалганы бариул, жолооны хүрд гэх мэт хүний гар хүрэх бүх гадаргууг 0.015%-ийн жавелион, хлорсепт, ус төрөгчийн хэт исэл зэрэг уусмалаар арчих эсвэл шүршинэ. Шүршсэн тохиолдолд 1 цагийн дараа арчиж цэвэрлэх, Тээврийн хэрэгсэлд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодис байрлуулах, Цонх нээж агаар сэлгэлт 5-10 минут хийсний дараа зорчигчдыг суулгах, жолооч амны хаалт зүүнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.