| | USD/MNT 0₮

SOS: Улаанбаатар хотод гурван хоног хөл хорио тогтоолоо

Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс 21 хоног тусгаарлагдаад гарсных нь дараа буюу 4 хоногийн дараа "Ковид-19"-ийн халдвар илэрсэн тул Улаанбаатар хотод 3 хоног хөл хорио тогтоожээ.

Тэдэнтэй 1-р хавьталд байсан 16 хүнийг илрүүлсэн. Бусдыг нь тогтоохоор тандалт, судалгаа үргэлжилж байна.

Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг 3 хоног хаасан. Орох нь нээлттэй гэнэ.

Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг 3 хоног зогсоож байна. Хурал, цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй.

Хүнсний дэлгүүр, супeр маркeтууд хэвийн ажиллана. Монгол Улсад хүнсний нөөц хангалттай бий. 

SOS: Улаанбаатар хотод гурван хоног хөл хорио тогтоолоо
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.