| | USD/MNT 0₮

SOS:ХӨСҮТ-д ажиллаж байсан эмчээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар нэмж зургаан хүнээс илрэн, нийт тохиолдлын тоо 374 болсон талаар мэдээлсэн билээ. 

Халдвар авсан зургаан хүний нэг нь ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Тодруулбал, ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ.

Бусад таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс ба тэдний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Сөүлээс ирсэн хүмүүсийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй (49-54 насны) хүмүүс байсан  бол зургаа дахь иргэн нь Дели-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 31 настай эрэгтэй байжээ. 

Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар авсан талаар мэдээлсэн билээ. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр бүгдийнх нь хариу сөрөг гарсан ч өчигдөр авсан давтан шинжилгээгээр нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Багийн гишүүдийг одоо нэг нэгээр нь тусдаа өрөөнд тусгаарласан байгаа аж.

 

Тодруулбал, ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.