| | USD/MNT 0₮

Ц.Ганзориг:Алтанбулагийн боомтыг хоёр сарын хугацаатай хаах шийдвэрийг гаргалаа

УОК өнөөдөр хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргалаа. Ингээд гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр "УОК-ийн ээлжит хуралдаан боллоо. ОХУ-тай хил залгаа хилийн боомтуудад салбарын сайдууд ажиллаад ирсэн. Алтанбулаг боомтод мөн Увс аймгийн, Баян-Өлгий аймагтай хил залгаа хилийн боомтууд дээр ажилласан. Гурван ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. 

Эрсдлийг үнэлээд Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас ирэх нэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаатай хаах саналаа маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо. 

Учир шалтгааныг нь хэлвэл нийтдээ 40 гаруй тээврийн жолоочоос короанавирус илэрлээ. Гурван жолоочийг нутаг буцааж 37-г нь ХӨСҮТ-д авчирч эмчилж байна. Эндээс халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдвар тархах вий гэсэн болгоомжлол байгаа учраас Алтанбулаг боомтыг хоёр сарын хугацаанд хаах шийдвэр гаргаж байна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг маргааш шийдвэрлэнэ. Мөн бусад боомтуудыг энэ сарын 16-наас эхэлж түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргаж байна" гэлээ. 

Эрсдлийг үнэлээд Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас ирэх нэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаатай хаах саналаа маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулахаар боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.