| | USD/MNT 0₮

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст ажиллав

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар, Б.Ганчулуун, Жаргалсүрэн нарын хамт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга М.Батсайхан, дүүргийн I хэлтсийн дарга, хурандаа Ц.Амгалан-Энх нар оролцож, тус хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцуулж, санал хүсэлтээ хэллээ.

Энэ үеэр тус дүүргийн Цагдаагийн газрын дарга М.Батсайхан “Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэс нь 383 алба хаагч, 10 тасаг, 6 хэсгийн бүтэцтэй. Тус хэлтэст Гэр бүлийн хүчирхийлэл, Залилан, Хулгайлах гэмт хэргийн санал гомдол ихэнх хувийг эзэлдэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл тасралтгүй ирдэг.

Бид өдөр тутамдаа зөрчил илэрсэн тохиолдол бүрийг засуулж, мэдүүлэг авах зэргээр дэмжлэг үзүүлэн эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагааг тогтмол шалгаж, зөрчил дутагдлыг багасган ажилладаг юм. Дээр хэлсэнчлэн дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хэргийг таслан зогсоож, дахин гэмт хэрэг үйлдэгдэхгүй байна гэвэл худлаа. Харин Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, хороодын Засаг даргын тамгын газар болон цагдаагийн байгууллага хамтран уг хэрэг дээр уялдаа холбоотой ажиллаж, урт болон богино хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байна.

Түүнчлэн манай хэлтсийн Телекамерийн хяналтын өрөөний камержуулалтыг сайжруулах, интернэт, тоног төхөөрөмжийг нэмэх, барилга байгууламжийн өнгө үзэмж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх хэрэгтэй байна.

Мөн төр иргэний хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх, дүүргийнхээ хороодын засаг дарга, нийгмийн ажилтантай хамтарч иргэддээ тогтмол мэдээллийг өгч, хамтдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар, Б.Ганчулуун, Жаргалсүрэн нарын хамт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга М.Батсайхан, дүүргийн I хэлтсийн дарга, хурандаа Ц.Амгалан-Энх нар оролцож, тус хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар танилцуулж, санал хүсэлтээ хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.