| | USD/MNT 0₮

Чингис хаан одон хүртэх эрхмүүдийг Баасан гарагт зарлана гэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. 

Энэ жил МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн санаачилсан "Хамаг монгол" төсөл авна гэсэн мэдээлэл өчигдрөөс эхэлж гарч эхлэв. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Одоогоор “Чингис хаан” одонг хүртэх эрхмүүдийн нэрс тодроогүй байна. Баасан гаригт олон нийтэд зарлана” гэж мэдээллээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Одоогоор “Чингис хаан” одонг хүртэх эрхмүүдийн нэрс тодроогүй байна. Баасан гаригт олон нийтэд зарлана” гэж мэдээллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.