| | USD/MNT 0₮

Өнөө өглөө 13 настай охин явган хүний гарцан дээр машинд дайруулж амиа алджээ

Бага насны хүүхэдтэй холбоотой таагүй хэрэг өдөр бүр гардаг болов. Өнөө өглөө гэхэд хичээлдээ явж байсан 13 настай охин гарцан дээр машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, СХД-т Баянхошууны замд 13 настай охин Л-ийг Тоёото приус маркийн машинд мөргүүлж 10 гаруй метрт шидэгдэж хүнд гэмтэл авч газар дээрээ нас барсан байна.

Явган зорчигч Л нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Жолооч согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй, хурд хэтрүүлж, явган зорчигчид зам тавьж өгөөгүйгээс үүдэж энэ ноцтой осол гарчээ.

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна. 

Жолооч та явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.