| | USD/MNT 0₮

Өнгөрсөн Баасан гарагт ЭХЭМҮТ-д гурван ихэр мэндэлжээ

Хэдхэн хоногийн өмнө Орхон аймгийн Цагдаагийн газрын алба хаагч гурван ихэр охинтой болсон баярт мэдээллийг хуваалцаж байсан бол өнгөрсөн баасан гарагт ЭХЭМҮТ-д дахин гурван ихэр мэндэлжээ.

Тодруулбал, энэ сарын 06-нд хоёр хүү, нэг охин мэндэлсэн байна. Ихрүүдийн ээж тавдахь удаагаа амаржиж байгаа бөгөөд ийнхүү гурван ихэр төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, сая төрсөн гурван ихрийн нэг нь охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа гэнэ.

Монголын үрс маш олон болтугай. 


Ихрүүдийн ээж тавдахь удаагаа амаржиж байгаа бөгөөд ийнхүү гурван ихэр төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, сая төрсөн гурван ихрийн нэг нь охин юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.