| | USD/MNT 0₮

ШҮҮХ: Хүний амь бүрэлгэсэн байж болзошгүй гэх цагдаа нарын хэрэг НОТЛОГДООГҮЙ тул прокурорт буцаав

Хүний амь бүрэлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон Төв аймгийн цагдаа болох Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэв. Хэргийг эргэн сануулбал, 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр 18:00 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч “Ёл тариа” ХХК-ийн захирал 62 настай П.Галбадрахын аминд хүрсэн хэрэг гарчээ. Тухайн үед хэргийн газар 14 настай хүү байсан бөгөөд талийгаач Г-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж шалгана гэхэд цагдаагийн алба хаагч иргэн хооронд маргаан үүссэний улмаас дээрх хэрэг гарсан байна.

Иймд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Ингээд шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хүний аминд хүрсэн байж болзошгүй цагдаа нарын хэргийг прокурорт буцаав
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.