| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: 2 ТЭРБУМ 400 САЯ ТӨГРӨГӨӨР үнэлэгдэх хөрөнгөтэй МХЕГ-ын дарга Т.Гантулгын ХОМ

Бид төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад МХЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод гурван сар гаруй хугацааг үдэж буй Т.Гантулгын ХОМ-ыг танилцуулж байна. Тэрбээр нийт 2 тэрбум 458 сая 766 мянга 700 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй.

Түүний намтар түүхийг товч дурдвал, тэрбээр 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016 – 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.

  • Өөрийн орлого: 411,200,000 төгрөг
  • Гэр бүлийн орлого: 130,080,000 төгрөг
  • Орон сууц, барилга байгууламж: 760,000,000 төгрөгийн 1 амины орон сууц, 2 нийтийн орон сууц
  • Тээврийн хэрэгсэл: 60,000,000 төгрөгийн Mercedes Benz - ML350
  • Мал аж ахуй: байхгүй
  • Газар: Байхгүй
  • Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: 400,000,000 төгрөгийн үнэт эдлэлтэй
  • Хадгаламж: 697,486,700 төгрөгийн хадгаламжтай
  • Авлага: Байхгүй
  • Зээл: Байхгүй
  • Хөрөнгө оруулалт: Мон Логос ХХК-ийн 499 ширхэг хувьцаа, Сайдро ХХК-ийн 500 ширхэг хувьцаа, И Жи Интэр ХХК-ийн 100 ширхэг хувьцаа
  • Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Тусгай зөвшөөрөл-2
Бид төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад МХЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод гурван сар гаруй хугацааг үдэж буй Т.Гантулгын ХОМ-ыг танилцуулж байна. Тэрбээр нийт 2 тэрбум 458 сая 766 мянга 700 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.